ТИТЭМ ВИРУС: Нас барсан хүний тоо 1016, бүрэн эдгэрсэн хүн 3996 болжээ
2020-02-11

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тогтмол өгч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 11-ний даваа гаригт  ээлжит мэдээллээ хийлээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, 2019-nCoV вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас амиа алдсан хүний тоо нэг хоногт 108-аар нэмэгдэж, нийтдээ 1016 болсон бол 3996 хүн эдгэрсэн байна. 

 

Харин Хятад даяар халдвар авсан хүний тоо 42638 болжээ. 

 

 

ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д халдвар авсан хүний тоо 39,8 мянга болж 3000 хүн эдгэрчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин