Төлбөрийн чадамжгүй болсон нь Б.Эрдэнэбатыг “галзууруулж” байна
2-11

 

"Эрэл" группын Ерөнхийлөгч гэх Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан шүүхийн тогтоол гараад удаагүй байна. Тэрээр Хаан, Хас болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөхгүй удснаас өр болон хувирч, санхүүгийн гүн хямралд өртөөд байгаа билээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар Хаан банкинд 32 тэрбум 146 сая төгрөгийн, Хас банкинд 21 тэрбум 982 сая төгрөгийн, Хөгжлийн банкинд 132 тэрбум 857 сая төгрөгийн өртэй юм.

 

Гэтэл Б.Эрдэнэбатын өр нь нэр дурдсан банкнуудаас гадна бусад аж ахуйн нэгж, компаниудын нэхэмжлэлтэйгээр шүүхэд хөглөрч байгаа аж.

 

Эхнээс нь дурдваас "Цагаан цамхаг" ХХК -д гэрээний үүргийн дагуу 222 сая 226 мянган төгрөг, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д эрчим хүчний төлбөрт 74 сая төгрөг, "ДЦС 3" ТӨХК-д дулааны төлбөр 3 тэрбум 178 сая төгрөг, "Синчи ойл" ХХК-д гэрээний үүргийн дагуу 53 сая төгрөг, "Макс  констракшн" ХХК-д барааны төлбөр 80 сая 826 мянган төгрөг, иргэн Д.Батбаярт 14 сая 786 мянган төгрөг, "Сан кредит" ББСБ-д 4 тэрбум 729 сая төгрөг, "Эм Ди Ди" ХХК-д 152 сая төгрөг, "УБЦТС" ХХК-д 43 сая 729 мянган төгрөг, иргэн Ш.Баярсайханд 20 тэрбум төгрөг, гадаадын иргэн Филипп Коренцвитэд 9 тэрбум 721 сая төгрөг гэх мэт өрүүд хуримтлагдаж, хохирогчид шүүхэд хандаад байгаа юм. Эндээс өөрийгөө “үндэсний бүтээн байгуулагч”, “баялаг бүтээгч” мэтээр сурталдаж явдаг энэ хүн бодит байдал дээр өрөөс өр, луйвраас луйврыг дамжин бусдын хөрөнгөөр тоглож, цацаж халгиж иржээ гэмээр дүр төрх харагдана. Үнэнд гүйцэгдэж, өрөнд баригдсандаа улайран галзуурах төрх, үйлдэл үзүүлж буй Б.Эрдэнэбат цаг хожих, аргацаахын тулд элдэв арга сэдэж, шүүх хуулийн байгууллагынханд нөлөөлөх бүхий л аргыг сүвэгчилж яваа ажээ.

 

 

Б.Эрдэнэбат болон түүний гэр бүлийнхний холбогдсон нийт өрийн хэмжээ нь даруй 222 тэрбум 327 сая төгрөгт хүрээд байгаа юм. Эндээс харахад Б.Эрдэнэбат нь төлбөрийн чадваргүй болж Банкны тухай хуульд заагдсан "Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуурыг хангахгүйд хүрсэн" нь тодорхой байна. Хуульд зааснаар бол банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна. Үүнд:

 

36.1.2. Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний … эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

 

36.1.3. Санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

 

Гэтэл Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаагийн дээр банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэчихээд байгаа юм.

 

Монголбанкнаас "Ариг" банкинд томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж яаралтай эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах, ТУЗ-ийг шинээр томилох, хуралдуулах шаардлага үүсэж байна. 2 дугаар сарын 19-нд хуралдахаар товлогдоод байгаа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэж, "Ариг" банкийг хэвийн үйл ажиллагаанд оруулах нөхцөлийг хангахыг харилцагчид болон хувь эзэмшигчид хүлээж байна.

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин
Ээлжит захиалгат нийтлэл! Энэ хүний хийсэн бүтээснийг харлуулж, шахаж дарамталж байгаад Ариг банкийг нь авах гэж байгаа бололтой. Хорвоод үйлийн үр гэж байдаг. Ийм худал мэдээлэл тарааж байгаа нь шившиг. Энэ хүн шиг хувьчилж авсан үйлдвэрүүдээ чиглэлийг нь өөрчлөхгүй хөгжүүлээд явж байгаа бизнесмэн Монголд хэд байна? Жинхэнэ эх оронч бүтээн байгуулагчдаа булшилдаг манай энэ нийгэмийг хаанаас удирдаад байна?
2020-02-12
Зочин:
Уг хүн нь хүн чанарын хувьд сайн хүн ш дээ ойр тойрныхон нь харин их хохироосон байх даа
2020-02-12
Зочин:
Зээл авах сайхан ч туунийг дагаад ондор хариуцлага явж байдаг Алдвал хэцуу
2020-02-12
ulgeriin baatat, tsarainaas n oilgomjtoi
2020-02-12
zochin:
ene hun baylag buteeh gej oroldson ч turiin undur alban tushaaltnuud энэ хүнээр тоголлоо.Одоо баялаг бүтээгчид нам дагасан луйварчин болохл зам үлдлээ.Могоол төр мафийн гарт орсон.
2020-02-12
zochin:
Дархан хотод ажиллаж байсан Цементийн үйлдвэрийг Эрдэнэбат авч ажиллуулахгүй дампууруулаад олон жил боллоо. Балгас болгосон. Үүнийг шалгадаг газар байна уу
2020-02-11
mergen boodii:
iim beezmensen gej yamar yum baidag yum hulgaich golog baisan bna shuu hoorhii amitniig amitnii hureeend tornii tsaana suulgaj zagasaar hoolloj yasiig ni tsailga gej mergend buusan bna shuu
2020-02-11
Гайгүй бизнес хийж байснаа улс төр лүү орж замаа алдаад улмаар казинод толгойгоо алдсан доо
2020-02-11
Би:
Ийм нь цөөрч, эх байгалиа хайрлах ухаан хайрлаасай
2020-02-11
Нүүрээ татуулж нүдээ сэтлүүлж бхын оронд өрөө төлж бхгүй яасийм бэээээ
2020-02-11
Ард:
Бүх эд хөрөнгийг бүтүүмжилж өрөөнд нь аваачжээ.
2020-02-11
Pray:
Bi sain tanihgui ch huvi hunii huvid gaigui humuus bdg shig sanagdsan. Asuudlasa gaigui garaasai da, yamar oligtoi baihav de. Zaaval bie bienihe muug uzej yaahav de. Ehner taliin em duu bolon tunii nom hevledeg nuhur gej ih muu humuus bdag, ted nariin karma gas hol baigasai.
2020-02-11
о:
тийм шvv xvний мууд дуртай монголчууд
Иргэн:
Нэгэн ерөнхийлөгчийн далбаан дор их томроод байсан баыхаа?! Маш шунхлтай, зальтай эр дээ
2020-02-11
Zochin:
Хулгайч, худалч, луйварчин.
2020-02-11
Баяр:
Улаан луйварчин алтны солиотд газрын хараал тэнгэрийн гэсгээл ирж бгаамбишүү баянхангайг балласан
2020-02-11
shydrag hun:
orgil uedene zaamar ult geh 2 gazart alt yhaj ah duugeeree hagartlaa bayajij huniig nohoi shig uzej bsan hylgaichyyd zaljin erdene bat nuglee idleh estoi yum tsag ni boljee
2020-02-11
монгол:
Монгол банк дараагийн банкаа нэг хувьцаа эзэмшигчтэй нийлж Номин Баярсайхантай дампууруулах нь дээ. Их дэлгүүр луйвардсан дараагийн бай нь банк уу. Сайн банк тулдаа их тэсэж байна даа
2020-02-11
Иргэн:
Чам шиг 00-ийн цаасаа дийлэхгүй гар тийм том юм ярьдаггүй юм
2020-02-11
irgen:
ene metiin umnuud mongoliin bankuudaas hamag mongiig ni zeelj avch bayjaad ard tymend gai bolj zeeliin hyych buurdaggui, zeelch avah bolojgui bolson eldev um neheed
2020-02-11
Зочин:
Энэ баячуудын дүрд тоглосон луйварчид монголоор нэг байнаа.
2020-02-11
Эрдэнэбат гуай, түүний гэр бүлийнхэн шиг нь цөөрөх болтугай. Газар ижийг хайрлах ухаан заяаг, олон хүнд.
Батй:
Төр хийсэн гэрээгээ биелүүлэхгүй байгаагаас ийм болсон юм биш үү. Жаахан мэдэж бурцгаах хэрэгтэй байхаа
2020-02-11
хүн:
НЭГ Л ИХ ГАЙХУУЛСАН НОВШ БАЙСАН ЗЭЭЛИЙН БОЛОН ЗАЛИЛАНГИЙН МӨНГӨӨРӨӨ ИНГЭЖ БАЙСАН ЮМ УУ. БУСДАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГБҮРЭН ТӨЛӨХ ХӨРӨНГӨ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ЗАЛИНГААР НЬ ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
2020-02-11
СОЛОНГОСЫН КАЗИНОД Л СУУЖ БАЙДАГ ГЭСЭН. ТЭГЭЭД ТЭР БАДАМЖУНАЙ, ЭЛБЭГДОРЖТОНГУУДЫГ УГТАЖ АВААД КАЗИНОД ТОГЛУУЛЖ АРХИДДАГ ГЭЖ СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУД ЯРЬДАГ БАЙСАН НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА.
2020-02-11
BADOAMJUNAI MUU MUUHAI BUHENTEI NER HOLBOGDOJ BN DAA.
ХН:
ӨРНИЙ ТУЛАМ БАЙЖ Л ДЭЭ
2020-02-11
Bold:
Erdenebat Erel company eruul zah zeel deer ajillaj baigaagyi n gai garch baihgyi yu
2020-02-11
зочин:
гайгуй л өр байн..доллараар бол 80 сая орчим юм даг уу да.. Голливудын 1 дундаж жүжигчин, тамирчины л хөрөнгө байна
2020-02-11
иргэн:
чам шиг 00-ийн цаасаа дийлэхгүй гар тийм том юм ярьдаггүй юм
Зочин:
Ер нь анхнаасаа л төлбөрийн чадваргүй ийм л аргаар дүр эсгээд явж бсн гарууд л бнаштээ.. харин яаж өдий хүртэл удсын их ль арга заль мэхтэй блд тэр үү .. яажич энэ их зээл авчихсан юм нөгөөдүүл нь ч яагаад ч ийм их зээл өгчихсөн юм ...
2020-02-11
Би ингэж л боддог сайн менежэр хөлслөөгүй өөрөө бүгдийг хийх гэсэн хүн ингэж л дампуурдаг юм байна MCS ийг хар аль сайн мундаг гэсэн хүнд цалин харамгүй өгч өдөрөөс өдөрт өөдөлж байна Томрох тусам хяналтгүй болж хүнд идүүлж буруу зөв шийдвэр гаргаж ингээл унаж байна даа Эрэл гэж ямар том ххк байлаа Юун таван богд
2020-02-11
Ad:
Истоо л vнэн дээ. Ямар сайндаа Эрлийн вант улс гэдэг байхав дээ. Муу менежмент ийм л vр дvнтэй байгаа юм том сургамж
Зочин:
Ийм том бүтээн байгуулалт хийж бхад зориудаар бизнесийг нь булаах үйл ажиллагаа явуулж бна Үүнд төр оролцож бгаа нь харамсалтай
2020-02-11
Bxdh:
Uxsen baas nii buteen baiguulalat. Alt uxaad casino toglood duusch bna da. Gazar shoroo uxsan xunii tugsgul irjee
khuliinkhuu khireer khunjluu jiideg yum , busdyn khurunguur tansag dur esgej yawakh ch saykhan yum bish dee ,
2020-02-11