Татвараас чөлөөлсөн амны хаалтад НӨАТ-ын баримт олгохгүй
2020-02-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Гаалийн байгууллага шинэ титэм вирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлсэн. 

 

Тодруулбал эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр буюу татвараас чөлөөлөн улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа юм. 

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт албан татвараас чөлөөлөх бараа, ажил үйлчилгээний тухай  заалтад  "Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан барааг НӨАТ-аас чөлөөлнө" гэсэн байдаг. 

 

Уг хуулийн дагуу улсын хилээр татваргүйгээр нэвтрүүлсэн амны хаалтыг борлуулж буй эмийн сангууд иргэдэд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа аж. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг дахь заалтын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой.

 

Эмийн сангуудад нэг удаагийн амны хаалтын хомсдол үүссэн. Харин 3000 төгрөгийн үнэтэй болон таван ширхэгтэй 15 мянган төгрөгийн үнэтэй багц амны хаалт элбэг худалдаалагдаж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин