ТИТЭМ ВИРУС: Гурван сартай хүүхэд халдвар авчээ
2-11

 

Вьетнамд гурван сартай хүүхэд шинэ төрлийн титэм вирусийн халдвар авчээ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо 15 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвартай гэдэг нь хоёрдугаар сарын есний өдөр тогтоогдсон эмээгээсээ хүүхэд халдвар авсан байна. Вьетнамд шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан 15 хүний 10 нь Виньфук мужид байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын эхээр Вьетнам улс шинэ төрлийн титэм вирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадтай харилцах агаарын харилцаагаа зогсоосон юм. Энэ сарын наймны өдрийн байдлаар Вьетнамд ердөө найман тохиолдол бүртгэгдэж байсан бол ердөө гуравхан өдрийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо бараг хоёр дахин нэмэгджээ.

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин