ТИТЭМ ВИРУС: Өмнөд Солонгос дахин 170 иргэнээ Уханиас нүүлгэн шилжүүлнэ
2020-02-11

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Хятадын Ухань хотоос Өмнөд Солонгосын 170 иргэн болон тэдгээрийн төрөл төрөгсөд болох Хятадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурав дахь чартер нислэгийг өнөөдөр хийнэ гэж KBS мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 11-ний 20:45 цагт олон улсын "Инчон" буудлаас Хубэй муж руу онгоц хөөрөх бөгөөд хоёрдугаар сарын 12-нд "Кимпо" олон улсын нисэх буудалд газардах юм байна.

 

Өмнөд Солонгос руу буцах хүсэлт гаргасан бүхий л зорчигчид Кёнгидо мужийн Инчон хотын цэргийн ангиудад хоёр долоо хоногийн турш тусгаарлагдах аж.

 

Өмнө нь нэгдүгээр сарын 30 болон 31-нд Өмнөд Солонгосын 700 гаруй иргэнийг чартер нислэгээр Уханиас нүүлгэн шилжүүлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
R:
Tenemel huurnuud uamaa
2020-02-12