Нуурын мөс цөмөрч 10 айлын 143 үхэр хорогджээ
2-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуурын /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ мөс цөмөрч 10 айл өрхийн 143 үхэр живж хорогдсон байна.

 

Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин,  тус сумын Засаг даргын Тамгын газрын 34 ажилтан, 5 автомашин, орон нутгийн 10 иргэн, 5 автомашин, нийт 66 хүн,15 автомашинтай  01.11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна. Өнөөдөр 09:00 цагаас ажиллагааг дахин эхлүүлжээ.

 

Мөсний зузаан 40-80 см байна.

Shuud.mn
Сонин хачин
Ene malchid malaa hardaggui nyanguud bolz duuslaa
2020-02-12