ТИТЭМ ВИРУС: БНХАУ-ын Хубэй мужид нас барсан хүний тоо 1068 болжээ

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо тус улсад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдварын тархалттай холбоотой мэдээллийг өдөр бүр танилцуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 12-ны өглөө ээлжит мэдээллээ өглөө.
Тус хорооны мэдээлснээр, өвчлөлийн голомт болсон Хубэй мужид нэг хоногийн дотор нас барсан хүний тоо 94 болж, нийтдээ энэ мужид 1068 хүн вирусийн улмаас нас баржээ.
Харин халдвар авсан хүний тоо 33,3 мянга болж 2639 хүн бүрэн эдгэрсэн байна.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын 11-нд өгсөн мэдээллээр, Хятадын Хубэй мужид шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 31278, нас барсан хүний тоо 974 байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ