Засгийн газар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сар шинийн тэмдэглэхгүй байх саналыг хэлэлцэн дэмжжээ. Ерөнхийлөгчөөс "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай" төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн юм. Хэрвээ Сар шинийн баярыг тэмдэглэхгүй бол бүх нийтээр амрах эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх аж. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар баталгаажих юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ