Д.Нямхүү: Нийслэлийн СБД-ийн нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймагт титэм вирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан тухай өмнө нь мэдээлсэн. Мөн Гашуунсухайт боомтод өвчний сэжигтэй хэмээн тусгаарлагдсан 12 иргэний шинжилгээний хариу гарсан байна. 

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хөвсгөл аймагт бүртгэгдсэн нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Гашуунсухайтад тусгаарлагдсан 12 иргэний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна долоон иргэн тусгаарлагдаад байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэг иргэнийг титэм вирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлаж тандалт, хяналт шинжилгээг хийж байгаа" гэлээ. 

 

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шээсээ ууцгаа
2020-02-14
irgen:
sejigtei l bol shuud tusgaarlahgui yun tandalt shinjilgee hiij baina ve !!!!!
2020-02-12