ЭМЯ: Титэм вирус шээс, өтгөн, шүлс, нулимсаар дамжиж байна
2-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ.  Мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өгөв.

 

ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл "Титэм вирус хүний бохирдогдсон өтгөн, шээс, шүлс, нулимсаар дамжиж байгааг судалгаагаар тогтоосон байна. Иймд тэврэлдэх, үнсэлцэх зэргээр өөрсдийгөө эрсдэл оруулахыг байхыг зөвлөж байна. Мөн дор бүрнээ цэвэрч байж гудамжинд ил задгай нус цэрээ хаяхгүй байхыг уриалж байна" гэлээ. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Титэм вирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж зарлалаа.Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165  байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа. Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдлийн түвшин маш өндөр байна" гэлээ. 

 

Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй хэвээр байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр гудамжинд шууд өмдөө тайлаад хашаа руу шээх гэж байсан хүнийг хашгирч болиуллаа. Түрүү 7 хоногт бас нээх сайхан машин унасан залуучууд машинаасаа буугаад шууд байшингийн хана руу шээх гэж байсныг болиуллаа. Гэхдээ би эмэгтэй хүн болохоор их л эвгүй юм. Нөгөө олон хэв журмын цагдаа нар харагдахгүй юм. Бас байрнуудын дунд дээр үед барьсан гараашнуудын ханыг жорлон болгосон байх юм. Үүнийг хурдан нураагаачээ. Улаан цагаан цонхоор харж байхаад хамаг юмаа гаргаад шээгээд явчих юм. Ямар цонхоор орилолтоой биш дээ. ЧД 5,6 хороонд байдаг бүх гараашийг буулгаачээ. Энхболд даргаа. Таныг л өгсөн гэх юм байна лээ штээ.
2020-02-12
Зочин:
Сая автобусанд нэг хүүхэн утсаар баахан хянадаг шалгадаг, ажил ихтэйгээ гайхаад л яриад байв. Буугаад явсан чинь нөхөр нь бололтой хамт явсан эрэгтэй нь нус цэрээ гудамжинд хаяад, гараараа дохиж байгаад машин зогсоогоод улаан гэрлээр гараад явчих юм. Хянадаг шалгадаг хүний дэргэд их том байнаа ккккк.
2020-02-12
Зочин:
Аль эртнээс л энэ асуудлыг ярьсан. Манайхан шүлс цэрээ хаясан хэвээрээ л байна. Тэнэгүүдэд хэлэх ч муу үг олдохгүй юм.
2020-02-12
Дулмаа:
Одоо л зөв горимдоо орж байна. Дэлхий нийт Хятад дахь байдлыг бид интернетээс авч болоод байна. Монголд хил дээр,эмнэлэг,гудамжинд юу болоод байгаа нь тодорхой бус байна.
2020-02-12