ТЦА-ныхан ХӨСҮТ хүрэх хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварчээ
2-12

Магадгүй та өчигдөр харих гэтэл зам түгжрэлтэй. Таны явах гэрлэн дохио ассан ч цагдаа явуулахгүй зогсоож бухимдахад хүргэсэн үү? Хэрэв тийм бол хүлээцтэй зогссон хэдхэн минутад та хүүхдийн амь аварч байжээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал өчигдөр замын ачаалалтай үед СХД-ээс ХӨСҮТ хүрэх авто замын хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварсан Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байна.

 

ХӨСҮТ-ийн клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутанд сэхээн амьдруулах тасагт авчирахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархаснаа илэрхийлье. ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр /2020.02.11/Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очив. Ид түгжрэлийн цаг таарсан. 

 

Гэвч охин сэхээн амьдруулах тасагт очиход 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.

 

Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсч байна. 

 

Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Хүний амь аврана гэдэг, тэр дундаа зургаахан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг юутай харьцуулашгүй их буян билээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 

Та түргэний машинд зам тавьж өгч байгаарай. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жудаг:
Сайхан байна.Баярлалаа. Та нартаа амжилт хүсъе.
2020-02-13
Монгол хүн:
Манай цагдаа нар маш ажилладаг. Уучлаарай нэг юм хэлэхэд цөөн хэдэн хүнээс болж энэ албаны нэр хүнд унадаг нь харамсалтай. Эцэст нь баярлалаа ТЦА-ныхандаа.
2020-02-12
Зочин:
Баярлалаа
2020-02-12
Irgen:
Woow l daa. Mundag bnaa. Mongolchuud ewtei bhda hvchtei. Ene bytshan ohind amidral beleglesend bayrlalaa
2020-02-12
Bayar hurgie saihan medee bna
Irgen:
Mash sain bna. Yaraltai ued urgelj iim arga hemjee avch baival sain bna.
2020-02-12
Зоригоо:
Мундаг залуусаар бахархаж байна.Та бүхэнд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2020-02-12
Сайхан:
Манай залуучууд мундаг Амжилт
2020-02-12
Зочин:
Эрдэнэт хүмүүний амь аварсан хүмүүсдээ эрүүл энх аз жаргал амжилт бүхний дээдийг хүсье
2020-02-12
Zochin:
Mundaguuddaa bayarlalaa❤❤❤
2020-02-12
Ямар сайхан мэдээ вэ.сэтгэл түгшүүр дагуулсан энэ өдрүүдэд хамгийн сайн сайхан чанар харагдлаа
2020-02-12
saihan medee baina. dem demendee dees erchindee gj
2020-02-12
Saihan medee bna. Byatshan ohin mini turgen edgeerei.
2020-02-12
САЙХАН БАЙНА. АМЖИЛТЬ БАС БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ, ЭМНЭЛЭГИЙНХЭН БОЛОН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДХҮҮНД, ДАХИН АМЖИЛТ,,,
2020-02-12
Үнэхээр сайхан мэдээ байна, Нийгэм сайн сайхан мэдээллээр цангаж байна
2020-02-12
ард түмэн:
замын цагдаахиындаа баярлалах муусайн луйварчин цадаж ханадаггүй дарга нарыг дэмий тэнээд явахад зам чөлөөлж пялдагадаад бдагийн ийм эрсдэлтэй үед зам чөлөөож тусалж бвал аштай юу даа амьдрах хувьтай охин бна болж дээ хөөрхий монголын үрс маш олон болтугай
2020-02-12