Ц.Ганзориг: Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй
2-12

 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Цагаан сарыг тэмдэглэхгүй байх төслийг дэмжсэнтэй холбоотой ажлын өдөрт шилжүүлэх асуудлыг хөндсөн талаар мэдээлсэн. Харин үүнд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжэээ. Тэрбээр: 

 

-Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.

 

Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. 

 

Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй. Уламжлалт, тэмдэглэлт баярын өдрүүдэд ажлын өдөр таарч тэр өдөр нь бямба, ням гарагуудтай 1 хоногийн ойр тохиовол шижлүүлдэг" хэмээжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ard:
ger byliin hyreend gej bitgii yariachee tegvel havtgairna sh dee ugaasaa l ger byl hamaatan sadan geed gyiseer buglursuur hesseer iree biz dee.eniig l horij byr tsagaan sar hiihgyi bx heregtei geech
2020-02-12
zochin:
ajliinn udur bolgohgyi bol harin ch hesej ugnu duu.amarch bj irehgyi bol hugshchyyl gomdono.ajliin udur bolgovol hen hendee amar heleh ygtei gomdoh yumgyi.
2020-02-12
нррр:
Харин ч АМРААЖ ,гадуур сэлгүүцэхгүй бх хэрэгтэй дээ
2020-02-12
Bataa:
3 хоног зүгээр гэртээ амрая аа,
2020-02-12