Бээжинд ханиад, томууны эм авч байгаа хүн бүрийг бүртгэнэ
2020-02-12

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор Бээжин хотын захиргаа гагцхүү паспорт, үнэмлэхтэй хүмүүст л ханиад томууны эм, халуун бууруулах эм бэлдмэл худалдахыг үүрэг болгожээ. 

 

"Шинжинбао" сонины мэдээлснээр, эмийн сангууд өдөр бүр эрх баригчдад тайлан илгээж, вирусийн халдвартай байж мэдэх шинж тэмдэгтэй хүмүүсийг илрүүлэх үүрэгтэй болсон гэнэ. Эдгээр арга хэмжээнүүд нь хүн амын дунд халдвар авсан хүмүүсийг яаралтай тогтооход шаардлагатай гэж үзжээ.

 

Бээжин хотын захиргаанаас гаргасан захирамжид бүхий л дэлгүүр, байгууллагуудын удирдлагууд түүнчлэн орон сууцны хорооллуудын хариуцлагатай этгээдүүд оршин суугчдыг халдварын аюулаас дээд хэмжээгээр хамгаалах үүрэгтэй хэмээн заасан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин