Ч.Ганхуяг Т.Аюурсайханд хариулт өгөв
13 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

"Монгол Шуудан" компанийг 2016 онд хувьчилж, 34 хувийг нь Хөрөнгийн биржээр зарах шийдвэр гарсан байдаг. Улмаар “Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигчид 17 хувийг нь худалдаж авсан билээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр /2020.02.11/ өөрийн цахим хуудаснаа 2016 оны намар “Монгол Шуудан” хувьцаат компанийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан юм. Үүнтэй адил Төрийн банк, МИАТ ХК-ийн луйврын хувьчлалыг мөн зогсоож чадсан юм. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийг санаатайгаар үнэгүйдүүлж, алдагдалд оруулж, улмаар хэт бага үнээр хувьчилдаг луйварт цэг тавьж, иргэд олон нийтийнхээ нүд, чих, оюун тархи нь байхыг хичээж байна” хэмээн нийтэлсэн байна.

 

Үүнтэй холбогдуулан “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг  өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Т.Аюурсайхан олон нийтэд хандаад шоу хийсэн байна. Хувьчлал буруу явагдсан, олон нийтийн өмчийг хулгай хийсэн. Намайг “Монгол шуудан” компанийг хувьчлах гэж улайран дайрсан гэжээ. Энэ хүн төрийн түшээ хүн. Үгээ цэгнэх ёстой. Төр засгийн бодлогыг шууд нулимах эрх Аюурсайханд байхгүй.

 

Т.Аюурсайхан “Монгол Шуудан” компани маш өндөр ашигтай ажиллаж байхад нь бид ороод хамаг ашгийг нь хамаад сууж байгаа мэт зүйл ярьжээ.

 

2015 оны 12-дугаар сард “Монгол Шуудан”-ийн хувьчлалыг Ардчилсан намын тухайн үеийн дарга З.Энхболд удирдаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлсэн. Монголчуудыг анх удаа нээлттэйгээр, уриалан дуудаж байгаад энэ хувьчлалыг явуулсан. “Монгол Шуудан” компани 95 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2016 онд шууд ашигтай ажиллаж эхэллээ. Үүнээс хойш ашиг огт буураагүй.   “Монгол Шуудан”-ийн түүхэнд анх удаа 2017 онд ногдол ашиг өгсөн. Өнөөдөр 2020 оны хоёрдугаар сард 1.1 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Орлого нь хувьчилснаас хойш 50 хувиар өссөн байна. Хүргэлтийн үйлчилгээ шинэ түвшинд хүрч, өдрийн дотор хүргэж чаддаг болсон. ОХУ-ын шуудан БНХАУ-ын шуудантай хамтраад гурван улсын гэрээг эхлүүлж транзит тээврийг нэвтрүүлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бас маш их хөрөнгөтэй, Улаанбаатар хотод олон салбартай гэсэн байна. Энэ худлаа. Өмнө нь байсан удирдлагууд салбаруудыг нь өөрсдөдөө аваад үрэн таран хийсэн байгаа юм. Улаанбаатарт шуудангийн өөрийн гурван салбар байгаа. Хувьчлалын мөнгөөр хоёрыг нэмж авсан. Бусад нь манайх биш. Та бидний үр хүүхдийн өмч хөрөнгийг улстөрчид өөрийн хүнээ томилж иддэг уудаг зүйлийг зогсоох ёстой. Дүүгээ, эхнэрээ, туслахаа ажилд шахдаг зүйл байсан. Одоо ч байгаа. Энийг болиулах ёстой. Үүнийг хамгаалж гарч ирж байгаа гишүүнийг үйлдлийг би буруушааж байна. Харин хувийн хэвшил орсноороо энэ байдлыг зогсоож байгаа.

 

Т.Аюурсайхан гурван жилийн өмнөөс “Монгол Шуудан”-тай холбоотой асуудлаар хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Тэр бол түр зуурын үзэгдэл. Сонговол сонгогдоно. Сонгогдохгүй бол гудамжинд цүнхээ бариад л алхана. Одоо  Төрийн банк, МИАТ-ийг хувьчлахгүй гэж амь нь тэмцэж байна. Би үүнийг хувьчлах ёстой гэж үздэг.

 

Улстөрчид хувийн хэвшил, татвар төлөгчид рүүгээ шууд дайрдаг. Тэгсэн хэр нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Улстөрчид бизнес рүү хутгалддаг зүйлд өнөөдрөөс цэг тавъя гэдэг саналыг дэвшүүлж байна” гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэгдэл:
Энэ Ганхуяг шалчигнаж өөрийнхөө нэр хүндийг шалаар нэг болгох юм даа!!! Байгаа байдал нь далжигнуур дуу!!! Аюурсайхныг сайн танихгүй ч арай л мэдлэг боловсролтой, буйр суурьтай харагдах юм даа
2020-02-17
Irgen:
Huvichilchuul gaigu bolchdog geed iu geed hudlaa hutsaad bainaa. Hooson tolgoi talh
2020-02-16
Зочин:
Энэ хогийн улс төрийн янхан, ард түмний кармааг суйлж баяжсан нохой шүү дээ. Дандаа гадаадад зугаацаж амьдардаг мөнгө хэнийх вэ шалгах л ёстой. Оюуттолгойг улаан хамгаалагч МАНАНгийн гар хөл шүү дээ. Аюурсайхан хажууд нь шударга хүн шүү дээ.
2020-02-15
Zochin:
Ulaanbaatar tsahilgaan tugeehiig huvichlah
2020-02-15
gur:
ongiroo yasan tolgoit
2020-02-15
зочин:
Ганхуяг юундаа бухимдаад байгаан тодорхой хэмжээгээр хувьчилаад одоо ашигтай ажиллаж болоод байгаа юмыыг заавал 100% хувьчлах гэж улайрах хэрэг байгаамуу хүнд мѳнгѳ хэрэгтэй нь үнэн гэхдээ ийм арчаагүй шуналтай байж болохгүйээ Ганхуягаа Аюурсайханы зѳв
2020-02-15
Хүн:
Танк биш САЛААВЧ Ганхуяг л байна. Чм дэд сайд байхдаа ажил хийхгүй яасан юм бэ?!?
2020-02-14
Ene chin hogoo "Talkh Ganhuyag" kkk. Talkhnii une medehgui baij bas ediin zasag yariad l kkk
2020-02-14
Чулуун:
Үнэнийг хэлэхээр л өрвөлзөөд, эргүүлж мушгиж гуйвуулж сөрсөн базаа хийх нь өнөө цагийн луйварчдын сонгодог арга. Ганхуяг их олон Монголчуудын мөнгийг биткойн гэгчээр луйвардсандаа. Биткойн сая доллар хүрнэ гэж хошгоруулсан бичлэг нь You tube дээр бий дээ. Ганхуягт хэзээ ч, хэдийд ч бүү итгэ.
2020-02-13
уншигч:
наадхи чнь их эвгүй увайгүй хүн дээ
2020-02-13
Ашигтай ажиллуулж, олигтой татвар авмаар байвал тодорхой хэмжээг нь хувьчилж, хувийн хэвшилийн хяналтыг тогтоох шаардлагатай. Тэгсэн цагт удирдлагууд нь мөнгө хусаж, компанид ашиггүй зүйл хийхгүй болно. Аан гэхдээ хувьчлахдаа бодит үнэлгээ хийж, хувьчлах ёстой.
2020-02-13
ГАНХУЯГТ:
ХҮМҮҮСИЙГ ТЭНЭГТ БҮҮ ТООЦ. ... ЧАМАЙГ МОНГОЛЧУУД МЭДНЭ ТАНИНА.
2020-02-13
Иргэн:
Хувийн хэвшил руу дайрдгаа болвцгоо,малужд аа. Хувийн хэвшил та нарыг битгий хэл улс орныг маань,тэр бүү хэл дэлхийг тэжээж,чирж явдаг юм шүү дээ,малан дуракууд минь
2020-02-12
Ард:
Монголд л лав биш!!!
ene yamar ongiroo baas ve huuli busaar huvichilj avsan chini udahgvi ilernee bitgii tom tom baagaad bai chatsga mini
2020-02-12
чам шиг малнууд төрийн өмчит компаниудыг ашиггүй ажиллуулдаг юм. Төрийн өмчит компани төрийн байгууллага удирдаж байсан хүн хэзээ ч хувийн хэвшилийн компани удирдаж чаддаггүй юм. Хувийн хэвшилийг удирдах чадвар байхгүй учраас удирдаж чадахгүй төрийн байгууллага төрийн өмчит компанидаа амиа аргацаадаг юм.
Иргэн:
Өөрсдөө өөрсдийгөө ч олигтойхон авч явж чадахгүй, чаддаг хүнд атаархсан новш байна даа чи
Талх:
Монгол шууданг АН хан нийлээд хуссаныг нотлох мэдээлэл байна.
2020-02-12
Zochon:
Ayursaihan bol chinhen mujik er yun oyuerdene nymbaatar shudarga hun talh bol bagadanshuu
2020-02-12
hulgaich:
hulgaaich talh
2020-02-12
irgen:
Ta nar hogjiltei ornuudiin shuudan huviin baidaggui…zaaval ulsiin shuudan baidag, busad jijig huviin shuudang toozohguigeer ulsiin shuudan ni tangaraag orgoson toriin ajiltan gej yavdag um shyydee !!!!
2020-02-12
Irgen:
Talhni une hed bilee hulhia?
2020-02-12
ер нь бол байнаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн талхны үнийг мэдэхгүй. Энэ хүмүүс олон 0-тэй мөнгөн дүн ярина уу гэхээс 250 500 1200 төгрөг бодохгүй. Чи сард 400 сая төгрөг, жилдээ олдог бол 4,8 тэр бум төгрөгний цэвэр ашиг олдог байсан бол талхны үнэ байтугай юмны үнийг мэдэхгүй явна.
zochin:
zow
2020-02-12