ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс" дээрх халдвартай хүний тоо 219 болжээ
2020-02-13

 

Японы Иокахама боомт дээр хөл хорионд орсон "Даймонд принцесс" хөлөг онгоц дээрх шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 44-өөр нэмэгджээ. 

 

Ингэснээр хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүн 219 болсон талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Кацунобу Като мэдэгдсэн байна.

 

Өвчилсөн хүмүүсийн 29 нь Японы иргэн 15 нь өөр улс орнуудын иргэд байгаа аж. Даймонд Принцесс хөлөг онгоц дээр нийтдээ 50 орны 3,6 мянган хүн байгаа юм.

 

Японы сайдын мэдэгдсэнээр онгоц дээр удаан байх нь өндөр настай зорчигчдын эрүүл мэндэд аюул учруулах тул 80-аас дээш настай, онгоцноос гарах хүсэлтэй хүн бүрийг хөл хорионы хугацаа дуусахаас өмнө нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ.

 

Хөл хорионы хугацаа хоёрдугаар сарын 19-нд дуусах бол ахмад настнуудыг хоёрдугаар сарын 14-нд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин