ОХУ-д БНХАУ-ыг дэмжиж олон нийтийн гүйлт зохион байгуулна
2020-02-13

 

ОХУ-ын Амур мужийн Благовещенск хотын оршин суугчид  титэм вирусийн дэгдэлтийн улмаас хөл хорионд орж, бэлтгэлээ хийж чадахгүй байгаа хөнгөн атлетикийн тамирчдыг дэмжин "Хятад, бид та бүхэнтэй хамт" гэсэн уриатай олон нийтийн гүйлт зохион байгуулахаар болжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, олон нийтийн гүйлт хоёрдугаар сарын 14-нд орон нутгийн цагаар  05:50 цагт болох бөгөөд энэ арга хэмжээнд нутгийн тамирчид төдийгүй Амур мужид амьдардаг Хятадын иргэд оролцох юм байна.

 

Гүйлтийг санаачилсан Ольга Аникина энэ арга хэмжээ БНХАУ-д хөл хорионд орсон Хятадын болон Оросын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн ярьжээ.

 

"Тэд хөл хорионоос болж дуртай спортоороо хичээллэх боломжгүй болсон. Тиймээс бид хүндхэн нөхцөлд байгаа нутаг нэгтэн, найз нөхдөө дэмжихээр энэ арга хэмжээг явуулахаар шийдсэн " гэж тамирчин бүсгүй өгүүлжээ.

 

Тамирчин Ольга Аникинатай хамт Благовещенск хотод 20 жил амьдарч байгаа БНХАУ-ын иргэн Ван Венчен хамт гүйх аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин