Өндөржүүлсэн бэлэн байдал: Зах хаахгүй, замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй
2020-02-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн. 

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж, гамшгаас өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлгүй байгаа юм. Иймд ОБЕГ, ЦЕГ, Засгийн газрын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг "Эрсдэл өндөр байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хэрэв халдварт вирус туссан нь нотлогдвол Монгол Улсад гамшиг болно. Хүний гоц халдварт өвчин нийгмээр тархах эсвэл болзошгүй занал аюулыг үүсгэж байгаа тохиолдлыг Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшиг гэж үздэг. Тийм учраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм" гэдгийг онцоллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Халдварт өвчнийг нэвтрүүлээгүй амжилтаа хадгалах хэрэгтэй байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал Өвчний дэгдэлтийн талаар төрийн байгууллага нууж хааж, худал мэдээлэл өгнө гэдэг ойлголт байхгүй. Энэ нь хуультай. Зөрчлийн тухай хуулийн 6.7-д зөв мэдээллээр хангаж ажиллаагүй төрийн албан хаагч хуулиар хариуцлага хүлээдэг зохицуулалттай. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас өглөө бүр өгч байгаа үнэн зөв мэдээллийг эх үүсвэр болгож ашиглах нь зүйтэй байна.  Монгол хүний уужуу ухаанаар хандаж дэгтэй журамтай байх хэрэгтэй" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, зах худалдааны төвийг хаах тухай албаны эх сурвалжгүй мэдээлэл тархаад байгаа.

 

Үүнд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хүнсний захуудыг хаахгүй, орон нутгийн замыг хааж хөл хорио тогтоогоогүй. Хүнсээ нөөцлөх тухай буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь эргээд нийгэм, эдийн засагт сөрөг үр нөлөөтэй. Хөдөө орон нутагт зорчих иргэдэд өндөржүүлсэн байдлаар хяналт шалгалтыг хийж байгаа" гэдэг албан ёсны хариултыг өглөө.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tty:
Banknii zeel . Turees ene teree zohitsulachee . Orlogogui humuus daramtand orj bn
2020-02-14
Irgen:
Zah haagaad ugaasa yaahin . Koronoogoosoo umnu ediin zasgiin hyamrald orood bur balrana shu
2020-02-14
3 хүүхдийн ээж:
Ажлын цагийг богиносгоочээ Нийгмийн даатгал ажлын 9 цагаар ажиллуулж байна 3 нялх хүүхдээ гэртээ орхиод 10 цагийн дараа л гэртээ орж ирж байна.Хүүхдээ халуурахад нь ибупоропен уулгаж орхиод л гарч байна.5 хоногийн Цалинтай чөлөө өгөхгүй байна.5 хүртэлх насных гэсэн гээд 5 нас 3 сартай цэцэрлэгт явдаг хүүхдээ харах гэхээр чөлөө өгөхгүй байна.Ажилгүй болчихгүйн тулд халууны эм өгч орхичихоод л явж байна.
2020-02-13
Иргэн:
Банкны зээл түрээс хэцүүдлээ шдээ. Орлогогүй яаж төлөх юм бэ. Зохицуулалт төрөөс хийгээчэээ. Шаардаж байна
2020-02-13
зочин:
захаа хаахгүй юм бол өндөржүүлсэн бэлэн байдал гэж яриад хэрэг байгаа юм уу.ер нь монгол төр хоосон чалчих талаараа гарамгай юм .төр хүчгүй шийдвэр нь үлбэгэр биелүүлдэг байгуулдага хүн гэж байхгүй болчихсон юм шүү
2020-02-13
burhan min:
hol hodolgoon ihtei gazruudaa haamaar umdaa
2020-02-13
Зочин:
эрсдэлийн үнэлгээ хийхгүй эрсдэл өндөр байна гэх юм Хийсэн юм байдаг бол түүнийгээ ард түмэндээ ил танилцуулаач юунаас нуугаад байгаа юм ил байж л эрсдэлээс хамгаална шүүдээ. Эрүүл мэндийн байгууллагын чадвах ямар байгаа юм, эмч ажилчдын хүрэлцээ чадвах, урьдчилан сэргий хяналт, авах арга хэмжээ, аюулын занал хэр ойрхон байгаа юм аль эсвэл ороод ирчихсэн юмуу гэх мэт зөндөө зүйлийг үнэлж дүгнээд Эрсдэл өндрийг тогтоох ёстой өөрсдийнхөө чадавх доройг нуугаад хэрэггүй
2020-02-13