Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ
12 өдөр

 

 

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүссэнээ фейсбүүк хуудсандаа бичсэн талаар  Регнум агентлаг мэдээллээ.

 

"Одоогийн байдлаар манай гэр бүлийнхэн надад төрөл бүрээр дарамт учруулахаар хичээж байгаа тул би ийм шийдэмгий алхам хийхээс аргагүй болсон" гэж Нурсултан Назарбаевын ач хүү өгүүлжээ. Мөн тэрбээр Орос, Казахстаны Засгийн газрууд "өндөр дээд хэмжээнд авлигад идэгдсэн" хэмээн буруутгасан байна.

 

Айсултан Назарбаев өөрийнхөө мэдэгдлийг батлах баримт хэлээгүй бөгөөд өөрийгөө "хөшигний цаана өрнөж байгаа дайн"-ы золиос болсон гэжээ.

 

Тэрбээр өмнө нь, 2017 оны нэгдүгээр сард Казахстаны нөхцөл байдлын талаар шуугиан тарьсан пост нийтлэж байв.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин