Америкийн Тесла компани жолооны хүрд гэмтэлтэй байж болзошгүйн улмаас Model X цахилгаан машинуудыг эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, АНУ болон Канад руу нийлүүлэгдсэн нийтдээ 15 мянган машиныг зах зээлээс татах юм байна.
АНУ-ын Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын газар болон Канадын Тээврйн яамны хамтарсан шалгалтаар дээрх төрлийн машины жолооны систем үйлдвэрийн шатандаа алдаа гарсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ гэмтэл нь тээврийн хэрэгсэл жолоодоход саад болохын дээр осол гаргах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хэмээн үзсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |