ТИТЭМ ВИРУС: БНСУ жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ
2020-02-13

 

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэний улмаас хохирол амссан жижиг дунд бизнес эрхлэгчдэд Өмнөд Солонгосын засгийн газар тусламж үзүүлэхээр болсон тухай KBS мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жижиг дунд үйлдвэрүүд болон хувиараа бизнес эрхлэгчдэд материаллаг тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ тусламжийн хөтөлбөрт аялал жуулчлал, зугаа цэнгээний салбарынхан, боловсруулагч үйлдвэрүүд болон Хятадаас ирэх нийлүүлэлт нь тасалдсан компаниуд хамрагдах аж.

 

Дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд дээрх төрлийн аж ахуйн нэгжүүд бага хүүтэйгээр нэг тэрбум хүртэлх воны зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай авах боломжтой болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мгл:
Иргэнээ бодсон жинхэнэ төртэй улс гэж энэ дээ.бахархаж бна.манайхан 1 юм бодно байгаа!!!!! Энэ мэдээг сайн түгээцгээе.Төрийн томчууд олж уншаад юм бодтол нь!!!
2020-02-15
Аялал жуучлал. Дэмж:
Mongold.ингээчээ....
2020-02-14