ШУУД: Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудаа ХААЛАА
2020-02-13

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр: 

-Маргаашаас эхлээд Монгол Улс, БНХАУ-ын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өмнөх Засгийн газрын тогтоолоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 6000 иргэн нэвтрүүлсэн байна. Хилийг 100 хувь хаасан гэж болно. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал Консулын газраар дамжуулж холбогдоно хэмээв. ХХЕГ-ийн дарга, генерал Ж.Бямбасүрэн:

 

-Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын дархан хилийн төмөр замын боомт, Гашуунсухайт боомт, мөн агаарын замын Буян-Ухаа боомтоор нэвтрэхийг хориглолоо.Хоёрдугаар сарын нэгнээс хойш БНХАУ-ын хилээр хятад улсын болон гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Монгол иргэдээ авах зорилгоор хилээр иргэдээ татсан хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хилээ одоо нээгээч ээ
2020-06-26
Засаг хэзээ солигдчиховоо... чимээгүй засгаа ёоольчихсон юм уу ерөнхий сайд хэн болов.:
Өмнөх Засгийн газрын тогтоолоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 6000 иргэн нэвтрүүлсэн байна. Хилийг 100 хувь хаасан гэж болно.
2020-02-14
Зочин:
Хятадтай хил хаасан нь арай Оюутолгойд хамаарахгүй юм биш биз? Монгол төрийн энэ шийдвэрийг Оюутолгой эрхбиш биелүүлэх болов уу? !
2020-02-13
A guest:
Thank you
2020-02-13
зочин:
ачаа тээврийн болон нүүрсний машиныг хориглохоор орсон болов уу
2020-02-13
Зочин:
Хятадтай хил хаасан нь арай Оюутолгойд хамаарахгүй юм биш биз? Монгол төрийн энэ шийдвэрийг Оюутолгой эрхбиш биелүүлэх болов уу? !