ТИТЭМ ВИРУС: Хубэйд нэг ойтой хүүхэд бүрэн эдгэрчээ
2020-02-14

 

Хятадын Хубэй мужид COVID-19 титэм вирусийн халдвар авсан 14 сартай хүүхэд эмчилгээ хийлгүүлэн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан талаар Синхуа мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхэд нэгдүгээр сарын 26-ны өдөр зургаа хоног суулгаж, бөөлжсөн гэсэн зовуурьтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн эмчилгээ хийсний дараа амьсгалын дутмагшлын шинж тэмдэг илэрчээ.

 

Улмаар түүнийг тусгаарлан, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Бяцхан өвчтөн Хятадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар нь хүнд шатанд очсон анхны хүүхэд болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин