ТИТЭМ ВИРУС: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 116-аар нэмэгдэв
2020-02-14

 

Хятадад дэгдсэн  COVID-2019 вирусийн голомт болсон Хубэй мужид энэхүү вирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 116-аар нэмэгдсэн талаар мужийн эрх баригчид мэдэгдсэнийг  Global Times дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний байдлаар өвчний улмаас нас барсан хүний тоо 1483, халдвар авсан хүний тоо 4,8 мянгаар нэмэгдэж нийтдээ 52 мянга болсон байна. Харин тус мужид өвчин нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 690 хүн байгаа аж.

 

Пүрэв гаригт Хубэй мужийн эрх баригчид шинэ төрлийн титэм вирусээр өвчилсөн хүний тоо эрс өссөн талаар мэдэгдсэн. Ийнхүү эрс нэмэгдсэний шалтгаан нь мэргэжилтнүүд өмнө нь авсан шинжилгээнүүдийн үр дүнг дахин нягталж, эрүүл гэж тооцогдож байсан хүмүүсийг дахин оношилгоонд оруулснаар халдварын тохиолдлууд нэмэж илэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин