Д.Чойжамц: Өвчний аюул намжсаны дараа засал, номыг тусгай лам гаргаад хийнэ
2020-02-14

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц мэдээлэл хийж, Сар шинийн, ирэх хулгана жилийн өнгийг зурхайд хэрхэн буусныг тодорхойлон хэлж байна.

 

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Хулгана жилийг ард түмэн бэлгэшээдэг. Гэхдээ шинжлэх ухаанаар бол цаг хугацааны үргэлжлэл. Бид аз жаргалтай сайхан амьдрах шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ сайхан байна. 

 

Энэ жил сайхан жил гарах янзтай. Дэлхийгээрээ олон гариг, олон шашин зурлага зурдаг. Цагаан сараар монгол хүн хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн буюу битүүний өдрийг тэмдэглэж, цэвэрлэгээ хийж, идээ будаагаа засдаг. Түүгээр зогсохгүй хөөрөг зөрүүлж, эв нэгдлээ илэрхийлдэг. Шинэ жилдээ цэвэр оръё гэж мэндчилгээ хийдэг. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай тэмдэгдлэдэг. Монгол хүн бэлгэдлээрээ байдаг. Монголчуудын олон зууны турш шүтэж ирсэн бурханы шашин бол эвлэрэл, жаргалтай амьдралын эхлэл. Гэр бүл дотор байгаа хүмүүс бие биенээ ойлгож, нигүүсвэл аз жаргалтай байдаг. Ингээд гэр оронд жаргал үүсдэг. 

 

Хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс болж тайван бус байдаг. Тийм учраас Цагаан сарын өдөр элбэг хангалуун, эв найртай байх хэрэгтэй. 

 

Энэ жил хөгшчүүдэд зөөлөн, залууст хатуу, нялхаст ширүүн янзтай байна. Дундаж албан тушаалтанд ширүүн байх шинжтэй.  Тариа, ногоо жилийн дунд үед бүрэн байна. Мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан байна. Бие хэл, сэтгэл гурваа зөв авч явбал сайн жил болно.

 

Алдаа бол хувиа бодсоноос болдог. Хувиа бодсон үзэл дээр үүсэж алдаа гардаг. Бусдыгаа бодох хэрэгтэй. Би олон сая хүний нэг. Би өвдвөл ах дүү, хамаатан садан, монголчуудаа бодох хэрэгтэй. Цагаан сарыг цуцлах гэж үгэн дээр би дургүй байгаа. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй.

 

Гандантэгчинлэн хийдэд коронавирустай холбоотой маскийг үнэгүй тарааж, арц, утлага хийж эхэлсэн. "Ум дарэ дү дарэ, дү дари суха" уншлагыг уншиж, залбирч байна хэмээн айлдаад сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэдэг. Энэ жил яах вэ?

 

-Цагаан сараар хийдэг гүрэм номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Энэ өвчин намжих хэрэгтэй. Олон нийтэд аль болох хийд рүү битгий ирээч гэж байгаа.

 

-Гандантэгчинлэн хийдэд ном хурах уу?

 

-Ном хурна. Шашин шүтлэгтэй орон ямар ч үед эрх чөлөөгөө хэрэгжүүлдэг. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Байвал өөрөө ууна биздээ ккк
2021-01-21
Зочин:
Тийм л шидтэй юм бол энэ өвчнийг дарчих уу. Барах уу. Танай хуурамч шашин бүтэхгүй олон Монголчуудын тархийг угаалаа одоо болно доо. Зүгээр л та нар улсаас мөнгө авч гудардагаа болчихоо.
2020-02-16
namdaachih nom baihgui yu hamba
2020-02-16
Toriin deer lam:
Ulsaas gargasan shiidver durem juram bol GANDAN d tuhailbal choijamts d bol tui ch hamaagui iym bna. Haana bna ter zorchiliin huuli heniig 2-3 sayar torgood hend n iy ch heldeggui iym.
2020-02-16
Yu gesen ug ve? Erx chuluuguu xeregjuulne gesn uu? Eoe erx chuluu baitugai uxliin virus tarxaad olon niit tsuglaval virus tarxax undur ersdeltei geed delxii daxind anxaarad barag 2 sar bolox gj bn.Ene xun chn er n zuer uu.
2020-02-16
mongold xamgiin xereggui xumuus.
2020-02-15
шар хувалзнууд эд эд нарт ард түмэн тэнэг байвал ашигтай
2020-02-15
X:
КККК НАМДАХААР НЬ ГАРЧ ИРЭЭД ӨРГӨЛ БАРИЦАА АВНА ГЭНЭЭ
2020-02-15
Z:
Zov
2020-02-15
Z:
Esgii hiih gazar nohoi hereggui gej! Tahal garaad delhii dayar emchilgee oloogui baihad ene ovgon orgol baritsaa bodood shidet urel ene ter gej soliorch bhiin.
2020-02-15
zochin:
za za xamba guai barag l zasaltai zasalgyi bolno gej xellee unen baixaa
2020-02-15
zochin:
xujaad ochood ustgaa ch mun demmir ve
2020-02-15
иргэн:
Н.Энхбаярын шүүхээр яллаж байхад Ц.Элбэгдорж Лондонгийн олимп үзээд явж байсан. Мөн хамба ламтан ч олимп үзээд явж байлуу, яалаа.
2020-02-14
Arts homoloo uuguulay:
Арц хомоолоо уугуулая 2 минутын өмнө 150.129.143.54 Дэлхий дөнгөж л сарьсан багваахайгаас вирус илэрч байна гэж гаргах аятай байхад гэтэл богд дээдсүүд маань аль зууны үеэс бошгилж гандан үрэл гаргаад идгэээнэ гэж хэлээгүй тус эрдэм гарч магад л гэж байна. Яагаад эдгээж болохгүй гэж арц хомоолын үнэрт ханиадны хоруу чанар устдаг юм гээ биздэ, энэ хижиг өвчин чинь хоруу чанар амьсгалын замаар гэж байсан харин ч өвгөдийн маань арц хомоол устгахыг өгүүсгэхгүй
2020-02-14
zochin:
xujaad ochood ustgaa ch mun demmir ve
Багшээ:
Тэнэгтэх өвчнийг анагаах шидэт үрэл байхгүй бээз?
2020-02-14
Байвал өөрөө ууна биздээ ккк
Z:
Zov
зочин:
Яг энэ хөл хориотой үед нь тэр ТИЙМ Л сайн юм бол номоо унших хэрэгтэй ш дээ Шашин ч ХУВЬ ХҮНИЙ Л шүшиг Номтой номгүй өгч байгаа зөвлөгөөг дагуул л болоо юм биш үү
2020-02-14
УМ МА НИ БАД МЭ ХУМ:
Shaa shaa. Parazit
2020-02-14
Монголхүү:
Чой хамба аа! Бараг бүх ном судар орчуулагдсан биз дээ? Бүх хийд, лам нарыг монголоороо бурхны номоо уншдаг болгох хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу? Ард түмний олонх нь бичиг үсэггүй байхад хүн бүр лам нараар ном уншуулдаг байсан гэдэг нь ойлгомжтой. Одоо бүгд бичигтэн болсон тул өөрсдөөр нь, лам нартай хамт номоо уншдаг болгох хэрэгтэй!!!
2020-02-14