Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн хуралд оролцлоо
2020-02-14

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамт 2-р сарын 12-оос 13-ны ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар хуралд оролцлоо. Уг хурал нь “Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн ба Ази Номхон далайн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаач нар оролцлоо.

 

Хурал “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь”, “Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах нь” гэсэн 2 дэд сэдэвтэй өрнөсөн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эхний хэлэлцүүлэгт оролцов.

 

Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин