Малын эмчилгээ ба худалдаа үзэсгэлэн нээгдэв
2020-02-14

ХБНГУ-ын Берлин хотын Хумболдтын Их сургуулиас зохион байгуулж буй шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба эдийн засгийн хамтын ажиллагааг харуулсан “Малын эмчилгээ ба худалдаа: Экологи ба эдийн засгийн хооронд хортон шимэгчийг судлахуй” үзэсгэлэн энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

 

Энэхүү үзэсгэлэн 1960 оны сүүлчээс 1980 оны сүүлч хүртэл БНАГУ, БНМАУ хоорондын шинжлэх ухааны мэдлэг солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түүхээс өгүүлэх ба Монгол-Германы дээрх он жилүүдийн хамтын ажиллагаа нь одоогийн харилцааны эх суурийг тавьсан юм. Энэхүү үзэсгэлэн нь шимэгч хорхой судлаач, малын эмч профессор доктор Теодор Хийпэний 90 насны ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэрээр Монгол Улс дахь судалгааны хамтын ажиллагааг санаачлан удирдан хэрэгжүүлсэн эрдэмтэн юм.

 

2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тусай үзэсгэлэнг Берлин хотын Хумболдтын Их Сургууль, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ (AMPMC) болон Берлиний Фрай Их сургуулийн Паразитологи ба халуун орны мал эмнэлгийн анагаах ухааны хүрээлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин