ХЭҮК-оос уриалга гаргалаа
2020-02-14

 

Дэлхий нийтэд “Covid-19” буюу шинэ төрлийн коронавирус хэмээх аюулт өвчин урд хөршид гарч, дэлхийн олон улсад тархаж олон арван мянган хүн өвчилж, амь насаа алдаж байгаа хүнд үед нэн шаардлагатай, чухал арга хэмжээг цаг алдалгүй авч, хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллага, албан хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийлье.

 

Иргэд ээ,

 

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгч байгаа даалгавар, зөвлөгөөг ягштал биелүүлж, өөрийгөө болон гэр бүл, хамт олноо энэхүү аюулт өвчнөөс хамгаалж, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эрүүл мэндээ хамгаалах...иргэн бүрийн журамт үүрэг”-ээ биелүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаатай хангахыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс иргэддээ уриалж байна. “Миний эрх, эрх чөлөө бусад хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэсэн алтан зарчмыг баримтална уу.

 

Манай комисс та бүхэнтэйгээ хамт байж, гомдол саналыг цаг алдалгүй хүлээн авч байх зорилгоор 70002222 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаагаа мэдэгдье.

 

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Shuud.mn
Сонин хачин
araich dee tiim muuhai hun hunii erhiin horoond aillah ge
2020-02-16
хүн даамталдаг хүн хүний эрхийн комисст ажиллаж болдог тюм уу ажлаас нь чөлөөлөөчээ
2020-02-16
тэр балай муухай эмэгтэйн асуудал яасан бээ
2020-02-16
бодлын хулгайч:
БЯМБАДОРЖОО ОЮУНЧИМЭГИЙНХЭЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЭРЭЙ. ТАНАЙ АЛБАНЫ НЭР ХҮНДИЙГ ГУТААЖ БАЙНА. ХУГАЦАА НЬ ДУУССАН БОЛ ЧӨЛӨӨЛӨӨЧ.
2020-02-15
МАН:
ХҮНИЙГ РЕКЕТЛЭГЧ ОЮУНЧИМЭГИЙГ ЭХЛЭЭД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛ , ДАРАА НЬ ҮНДСЭН АЖЛАА ЯРЬ. ЧАМД ХЭН Ч ИТГЭХГҮЙ...........
2020-02-15
bi l bolj baywal khun bolsny khereg butej bayna , busdyn erkh ashig gej yu baynaa gedeg amia khicheesen ukhernuud olon bayna shuu
2020-02-14