Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2020-02-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

 

2020 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин