Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2020-02-15

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 22. Санчир гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Shuud.mn
Сонин хачин