ВИДЕО: Ухань хотоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-ээс гаргалаа
2020-02-15
Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-аас тархаад байгаа шинэ төрлийн титэм вирусын голомтод бүс болох Ухань хотод Монгол Улсын 32 иргэн тусгаарлагдаад байв. Эдгээр иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өдөр эх оронд нь тусгай үүргийн онгоцоор авчирч  ХӨСҮТ-д тусгаарласан. Тусгаарлагдсан оюутнуудыг өнөөдөр /2020.02.15/ тус төвөөс ар гэрт нь гаргажээ.

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Титэм вирусийн голомт нутаг БНХАУ-ын Ухань хотоос тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 оюутан нэг хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Эдгээр иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээгээр титэм вирус илрээгүй. Улмаар тусгаарлах 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байгаа тул эмч нар зөвлөлдөн эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр зөвлөмж өгөөд гаргасан" гэлээ. 

 

Оюутнууд хоёр удаагийн лабораторийн шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогджээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин