Согтуугаар мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алджээ
2020-02-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин Н /53 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020.02.12-ны өдрийн 00:30 цагийн орчим Булган сумаас гэрлүүгээ мотоциклтой явж байгаад онхолдож, амь насаа алджээ.

 

Орон нутгийн 16 хүн, 4 автомашин, ар гэрийн 5 хүн, 2 автомашин, нийт 21 хүн, 6 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2020.02.13-ны өдрийн 11:06 цагт сумын төвөөс хойд зүгт 14 км-т “Шовгийн хөтөл” гэдэг газраас цогцсыг олж, сум дундын эмнэлэгт шилжүүлжээ.

 

Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал, бартаат, уралдаант замын зэрэг олон төрөл байдаг. Манай Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклын 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тухай судалгаа бий.

 

Хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа аж. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг байна.  

 

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон улирал харгалзахгүйгээр, шороон замд унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Tehniktei haritsah soyol dutmag bna.
2020-02-16
Ghh:
Um mani bad me hum
2020-02-16
K:
Motsikld ch bish bhaaa unaj yavaa khundee l bgaa
2020-02-15
irgen:
zevyy hyrmeer arhichinguud yheed duussan ni deer dee niigmiin gainuud
2020-02-15