Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2-16

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 23. Адъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин