Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
2-16

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад хэсгээр хүйтний эрч суларна.

 

2020 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин