З.Энхболд намдаа очиж, “экс”-үүдийг интерполоор хайж эхлэв
2-17

 

 

Улс төрийн хүрээнд нэлээд онцлог долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга монголын уламжлалт сар шинийн баярыг хориглох зарлиг гаргав.  ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгч, сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн. Мөн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг интерполоор хайж байгаа тухай АТГ-аас мэдээлж, Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэгийг гадны орноос иргэншил хүссэн тухай З.Энхболд мэдэгдэв.  Мөн долоо хоногийн сүүлчээр парламент дахь сөрөг хүчний дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан билээ.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ.  Энэ тухай ахлах комиссар Т.Баярхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.  Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж, Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.  Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг нээгээд шалгаж байгаа.  Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болоод байна. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэсэн юм.  Энэ мэдээллийн дараа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч чимээгүй байсангүй.  Тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэдгээ хэлсэн байдаг.

 

Өнгөрөгч долоо хоногт ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өглөө.  Түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдээс явж, АН-д очих тухай яриа нэлээд эртнээс гарч байв.  Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ийнхүү ажлаа өгч байгаа гэнэ.

 

З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг.  Би амиа бодмоор байна. Аль нэг тойргийг сонгож бэлтгэл хийнэ. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн” хэмээв.  Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Ө.Шижир томилогдлоо. Өмнө нь түүнийг энэ албан тушаалд бэлдэж дагалдангаар ажиллуулж байгаа тухай яригдаж байсан.  Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхдөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар багагүй зүйл ярьсан. Тэрээр “Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсээд хуулийн компанид хандсан. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлсэн нь Ч.Сайханбилэгийн бухимдлыг төрүүлсэн бололтой.

 

Үгийн хариуг мөн л  цахимд шидлээ. Тэрээр “Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, гуравхан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй. Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй” гэсэн байдаг.

 

Ийнхүү АН-ыг төр барьж байх үед Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан улстөрчид бие рүүгээ “чулуу” шидэлцэхдээ зэрэгцэн одоогийн сөрөг хүчний дарга С.Эрдэнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан мэдээлэл ч байна.  Тухайлбал, АТГ-аас  С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.  Харин яллагдагчаар тооцох эсэхийг хяналтын прокурор шийдэх юм. Түүнийг ХНХ-ын сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Улс тор судлаач.:
Ер нь Ц.Элбэгдорж чинь уран донгоддог, улсаа тонсон, увайгуй ХУЛГАЙЧ хулгайч шуу дээ. Одоо сонгуулийн зардлыг нь гаргаж байгаад оорийгоо хамгаалуулах хэдэн хунийг УИХ-ын гишуун болгохоор ажиллаж байгаа гэсэн биз дээ. Тэгэхээр “интерполоор намайг хайгаад хэрэггуй би удахгуй Монголд очино” гэдэг нь хугацаа авч АНУ-д гаргасан “тур оргонох хусэлтээ гаргуулчих эсвэл УИХ-ын сонгуулиар оорийгоо хамгаалуулах гишуун торохийг л хулээсэн хэрэг шуу дээ. Ер нь 57 настай Ц.Элбэгдоржтой чацуу Монгол эр хун бол хань ижил, ур хуухэдтэйгээ хамт Монголдоо, гэр орондоо амьдардаг болохоос биш, дандаа гадагш аа улс орноор доншуучилж, айл, айлд хоног тооруулээд л хааяа нэг энд тэндээс учир утга нь ойлгогдохгуй захидал цахилгаан бичээд л байдаггуй шуу дээ. Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж нарын энд гаргаад байгаа уйлдлууд нь Монголчуудаар даажигнасан, цагаандаа гарсан ХУЛГАЙЧУУДИЙН УЙЛДЭЛ тул эд нарыг хаана байгаа газраас нь хучээр авч ирж, хэргийг шалгаж тогтоогоод хийсэн хэрэгт нь оногдох ялыг эдлуулэх нь зуй есны шаардлага шуу дээ Монголчууд аа. Монголчуудын уламжлалт ес зуйгээр бол ийм уйлдэл гаргасан иргэдийг ОЛНЫ ОМНО ЦААЗАЛЖ, ТУМЭН ОЛНЫГ ЖИГШЭЭДЭГ байсан юм байлаа шуу дээ. Энэ бол "ТОР ТОМОР НУУРЭЭ ХАРУУЛЖ БАЙГАА МОНГОЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЕС шуу. "ЭВТЭЙ БАЙХДАА ХУЧТЭЙ" гэсэн Монгол ес зуйг ээ бодож НЭГДМЭЛ НЭГ САНААТАЙ БАЙЦГААЯ ДАА.
2020-02-17
Улс тор судлаач.:
Ер нь Ц.Элбэгдорж чинь уран донгоддог, улсаа тонсон, увайгуй ХУЛГАЙЧ хулгайч шуу дээ. Одоо сонгуулийн зардлыг нь гаргаж байгаад оорийгоо хамгаалуулах хэдэн хунийг УИХ-ын гишуун болгохоор ажиллаж байгаа гэсэн биз дээ. Тэгэхээр “интерполоор намайг хайгаад хэрэггуй би удахгуй Монголд очино” гэдэг нь хугацаа авч АНУ-д гаргасан “тур оргонох хусэлтээ гаргуулчих эсвэл УИХ-ын сонгуулиар оорийгоо хамгаалуулах гишуун торохийг л хулээсэн хэрэг шуу дээ. Ер нь 57 настай Ц.Элбэгдоржтой чацуу Монгол эр хун бол хань ижил, ур хуухэдтэйгээ хамт Монголдоо, гэр орондоо амьдардаг болохоос биш, дандаа гадагш аа улс орноор доншуучилж, айл, айлд хоног тооруулээд л хааяа нэг энд тэндээс учир утга нь ойлгогдохгуй захидал цахилгаан бичээд л байдаггуй шуу дээ. Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж нарын энд гаргаад байгаа уйлдлууд нь Монголчуудаар даажигнасан, цагаандаа гарсан ХУЛГАЙЧУУДИЙН УЙЛДЭЛ тул эд нарыг хаана байгаа газраас нь хучээр авч ирж, хэргийг шалгаж тогтоогоод хийсэн хэрэгт нь оногдох ялыг эдлуулэх нь зуй есны шаардлагатай шуу дээ Монголчууд аа. Монголчуудын уламжлалт ес зуйгээр бол ийм уйлдэл гаргасан иргэдийг ОЛНЫ ОМНО ЦААЗАЛЖ, ТУМЭН ОЛНЫГ ЖИГШЭЭДЭГ байсан юм байлаа шуу дээ. Энэ бол "ТОР ТОМОР НУУРЭЭ ХАРУУЛЖ БАЙГАА МОНГОЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЕС шуу. "ЭВТЭЙ БАЙХДАА ХУЧТЭЙ" гэсэн Монгол ес зуйг ээ бодож НЭГДМЭЛ НЭГ САНААТАЙ БАЙЦГААЯ ДАА.
2020-02-17
bo:
Төрийн 3 өндөрлөг байсан сан
2020-02-17
Sars virus ebola virus 2 ni zugtaad bgaa gesen uu
2020-02-17
Tom baadag huuhduud bailaa bid 3 gej
2020-02-17
Ebola virus--- sars virus ---zika virus Olon khunii amind khurch bgaa virusuud daa ene virusnuudiin aavuud ni end 3 uym bna tee
2020-02-17
Ebola zika sars 3 bna
2020-02-17
Ebola virus elbegdorj , Zika virus
2020-02-17
Kk:
Ebola virus = taa daa
2020-02-17
зочин:
Энхболд өөрөө хэн юм.Гурав дөрөвхөн жилийн өмнө ардчилсан намыг удирдаж байхдаа бусдыг үл ойшоосон,дээрэгүй зантай нэг л их том амьтан олон тэнэг үйлдэл гаргаж эцэстээ чамаас л болж АН сонгууьд ялагдсан.Өөрийнхөө толгойд байгаа бугын эврийг харахгүй байж бусдаа гоочлох нь ёстой яршиг л байна шүү ЗИКээ
2020-02-17