ТИТЭМ ВИРУС: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 1696 болж 6639 хүн эдгэрчээ
2-17

 

 

БНХАУ-ын Хубэй мужийн Эрүүл мэндийн хороо ээлжит мэдээллээ хийлээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Хятадын Хубэй мужид халдвар авсан хүний тоо 58 мянгыг давж, нэг хоногийн дотор 100 хүн өвчний улмаас нас барсан байна.

 

COVID-2019 титэм вирусийн улмаас нийт нас барсан хүний тоо 1696 болжээ.

 

Харин эдгэрсэн хүний тоо 1016-аар нэмэгдэж, тус мужид нийтдээ 6639 хүн эмнэлгээс бүрэн эдгэрч гарсан байна.

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаар тус улсын эрх баригчид ДЭМБ-д мэдээлсэн. Улмаар ДЭМБ энэ өвчнийг олон улсын хэмжээний онц байдал хэмээн хүлээн зөвшөөрсний дээр шинэ төрлийн титэм вирусийг COVID-2019 хэмээн нэрлэх болсон юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин