ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс" дээр АНУ-ын 40 иргэн халдвар авчээ
2-17

 

Японы боомт дээр хөл хорионд байгаа "Даймонд принцесс" хөлөг онгоц дээрх АНУ-ын 40 иргэнээс шинэ төрлийн титэм вирусийн халдвар илэрсэн талаар Америкийн Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгдсэнийг CBS дамжууллаа.

 

Япон дахь АНУ-ын байгууллагуудын төлөөлөгчид ням гаригт хөлөг онгоцноос америкчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

 

"Тэднээс 40 нь халдвар авсан. Тиймээс нүүлгэн шилжүүлэхгүй, Японы эмнэлгүүдэд үлдээнэ. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх онгоц руу оруулахгүй. Харин бусад хүмүүсийг АНУ дахь Агаарын цэргийн бааз руу шилжүүлнэ" хэмээн Фаучи мэдэгджээ.

 

Эх сурвалжийн дамжуулснаар, нислэгийн үеэр зорчигчдод өвчний шинж тэмдэг илэрвэл бусдаас тусгаарлах бөгөөд АНУ-д очмогц зорчигчдыг хоёр долоо хоног хөл хорионд байлгах аж.

 

Эргэн сануулахад, Даймонд Принцесс хөлөг онгоц Йокохама боомтоос нэгдүгээр сарын 20-ны өдөр хөдөлж, хоёрдугаар сарын гурванд эргэн ирсэн. Энэ хөлөг дээр Хонконгоос суусан, Хятадын эргэн шинэ төрлийн титэм вирусийн халдвартай байсан тул Японы Засгийн газар хөлгийг хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорионд оруулсан юм.

 

Хөлөг дээр 3711 хүн байсан бөгөөд тэдний 2666 зорчигч, 1045 нь хөлгийн багийн гишүүн юм. Сүүлийн зеийн мэдээллээр, онгоцон дээрх халдвар авсан хүний тоо 355 болсон байна. 

 

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин