Л.Төртогтох АНУ-ын бөхчүүдийг дасгалжуулна
2-17

 

 

Хойд Колорадогийн бөхийн клубт Монголын залуу дасгалжуулагч Л.Төртогтох ажиллахаар болсон тухай тус клуб албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр 2006 онд анх АНУ-д хөл тавьж, Нью-Жерсигийн Сент-Бенедиктиний ахлах сургуульд суралцангаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байв. Эхний жилдээ Бүх Америкийн ахлах сургуулиудын тэмцээнд дэд аваргаар тодорсон ажээ.

 

Коллежийн оюутан болж дэвшин суралцахдаа ч Ситадел академийн түүхэнд хамгийн (134) ялалт байгуулсан бөхөөр тодорч, олон шагнал хүртэж байлаа. 2015 оноос Л.Төртогтох Монголдоо буцан ирж, удалгүй Үндэсний шигшээ багийн гишүүн болсон билээ. 84 кг, 92 кг-д хүч үзсэн түүний амжилтын оргил нь 2018 онд тохиож, Унгарын Будапештэд болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөө хүч үзэж, Иван Ярыгиний гранпри тэмцээнээс хүрэл медаль зүүсэн юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лам олдохгуй бол буцахдаа зална гээч л болоо биз, челеет бол узэгч сонирхогчгуй болоод, олимпийн терлеес хасагдах дээрээ тулаад мехеж байгаа спорт, дасгалжуулагч хийх америк олдохгуй л байхгуй юу, олдож байгаа нь энэ биз
2020-02-17
чи чөлөөтийг сонирхохоо, шүлс үсчүүлэхээ л боль
энэ урвагч:
Төрттогтох гэгч энэ залуу Монгол бөхчүүдийнхээ арга тактикийг Америкуудад мөнгөөр худалдаад эхэлчихжээ...Иймэрхүү мөнгөний дор хөлбөрч, Янкуудын бөгс долоогч нар битгий л дахиж төрөөсөй...Одоо Монгол улсынхаа харъяаллаас татагалзах биз дээ... энэ урвагч...
2020-02-17
O:
Sn bna gekhdee sain duraaraa ajillaj bhaar tsalintai ajild oroochee iim chadvartai khun baij
2020-02-17