Цагаан сарын хоригт хяналт тавьж эргүүлүүд ажиллана
2-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

 

Зарлигийн дагуу сар шинийн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөнд хяналт тавих тусгай эргүүлүүдийг нийслэлийн гудамж талбайп ажиллуулах аж. Эдгээр эргүүл нь иргэд, олон нийт гудамж талбайд нус, цэрээ ил задгай хаях, хэт бөөгнөрөл үүсгэх эсэхэд хяналт, шаардлага тавьж ажиллах юм байна. 

 

Дашрамд мэдээллэхэд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар өнгөрөгч долоо хоногт Хордлогын яаралтай тусламжийн төвд 6 өрхийн 19 иргэн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авчээ.

Shuud.mn
Сонин хачин
тэгэх нь зөв.
2020-02-17