Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.6 мянга байна
2-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 1 дүгээр сарын эцэст ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

 

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 595 (10.5%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 85 (8.3%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 99 (1.9%) хүнээр өсжээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 1 дүгээр сарын эцэст 37.1 мянга, үүнээс 20.6 (55.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.5 (44.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 (15.5%) мянган хүнээр, өмнөх оны эцсээс 149 (0.7%) хүнээр буурсан байна.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.9 (52.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 326 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 160 (49.1%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 1 дүгээр сард 6.3 мянган хүн шинээр бүртгүүлсний 55.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна

Shuud.mn
Сонин хачин