Титэм вирусийн сэжигтэй нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна
2020-02-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд титэм вирусийн /Covid-19/ 70635 тохиолдол бүртгэгдэж, 1772 хүн нас баржээ. БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. 

 

Харин Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Тус халдвараар өвчилсөн байж болзошгүй дөрвөн иргэнийг /2020.02:15/ тусгаарлаж хяналт, тандалт хийсэн ч шинжилгээний хариу сөрөг гарч вирусийн халдвар аваагүй болох нь тогтоогджээ. 

 

Одоогоор ХӨСҮТ-д титэм вирусийн сэжигтэй нэг иргэнийг тусгаарлаад байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин