ТИТЭМ ВИРУС: Хубэйд явган зорчигч болон тээврийн хөдөлгөөнийг хориглов
2020-02-17

 

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэн БНХАУ-ын Хубэй мужийн Засгийн газар халдвар цааш тархахаас сэргийлэх зорилгоор бараг бүхий л тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглосон талаар хоёрдугаар сарын 16-ны өдөр мэдэгджээ. 

 

Мэдэгдэлд, мужийн оршин суугчдыг гэрээсээ гарах мөн тээврийн хэрэгслээ ашиглахыг хориглосон байна. Гагцхүү эмнэлэг болон ард иргэдийн амжиргааны хангамжтай холбоотой байгууллагууд хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд эдгээр нь тогтоосон цагт, тодорхой маршрутаар зорчих аж.

 

Түүнчлэн Хубэй мужийн оршин суугчид бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглаж болохгүй, зөвхөн титэм вирустэй тэмцэх ажилд оролцож байгаа болон эмнэлгийн ажилтнууд, нэн шаардлагатай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа машинууд л хөдөлгөөнд оролцох юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Амьд үхдэлүүдийн хөдөлгөөнийг хорьж халдварыг тархахаас сэргийлж
2020-02-17