ТИТЭМ ВИРУС: БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ буурууллаа
2-17

 

Титэм вирус дэгдсэн энэ үед бизнесийн салбарынхныг дэмжих зорилгоор Хятадын Төв банк дунд хугацааны зээлжилтийн механизмын хүрээнд олгогддог зээлийн хүүг бууруулжээ. 

 

Хятадын Ардын банк дээрх механизмын хүрээнд 28,65 тэрбум ам.долларын зээлийг нэг жилийн хугацаатайгаар гаргасан байсан гэж Синхуа агентлаг мэдээлсэн байна.

 

Улмаар энэхүү нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3,25 хувиас 10 пункт бууруулан 3,15 хувь болгожээ. Түүнчлэн хэрэглэгч, компаниудын зээлжилтийн өртгийг багасгахын тулд нэгдүгээр зэрэглэлийн зээлдэгчдийн зээлийн жилийн хүүг бууруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Мөн БНХАУ-ын эрх баригчид шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас хохирч буй эдийн засгийг дэмжихийн тулд дотоодын хэрэглээг идэвхижүүлэх, төсвийн зардлыг нэмэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин