Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
2-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  ихэнх  нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2020 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон  Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын  хөндийгөөр 17-22  хэм, Хөвсгөлийн уулс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн,  Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин