ДЭМБ: COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь ЭДГЭРЧ байна
2-18

 

COVID-19 титэм вирус нь "SARS , MERS зэрэг бусад төрлийн титэм вирустэй харьцуулахад үхлийн аюул бага, өвчилсөн хүмүүсийн ихэнх нь бүрэн эдгэрч байгаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус  мэдэгдсэнийг Regnum  дамжууллаа. 

 

"COVID-19 шинэ төрлийн титэм вирусээр халдварласан хүмүүсийн 80 хувьд нь өвчин хүндрэлгүй, эдгэрч байна" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн 14 хувь орчимд нь өвчин хүндэрч, хатгалгаа, амьсгалахад хүнд болох зэрэг хүндрэл дагуулж байгаа гэнэ. Өвчтнүүдийн тав орчим хувьд нь амьсгалын дутмагшил, эд эрхтнүүдийн дутагдал, цочрол зэрэг нэн хүнд шинж тэмдэг илэрч байгаа аж. 

 

"COVID-19  титэм вирусийн халдвар авсан хүмүүсийн хоёр хувь нь нас барсан бөгөөд өвчтөний нас ахимаг байх хэрээр амиа алдах эрсдэл өсч байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл цөөн байгаа" хэмээн Гебрейесус мэдэгджээ.

 

ДЭМБ-ын ерөнхий захирлын мэдэгдсэнээр шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол шинээр бүртгэгдэх нь буурсан үзэгдэл цаашид үргэлжлэх эсэхийг хэлэхэд хараахан эрт байгаа гэнэ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар шинэ төрлийн COVID-19 титэм вирусийн халдвар авсан 71 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1790 гаруй хүн амиа алдсан юм. 

 

Хятадын Ухань хотод үл мэдэгдэх өвчин гарсан талаар БНХАУ-ын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-д мэдээлсэн. Үүнээс долоо хоногийн дараа энэ өвчин нь шинэ төрлийн титэм вирус болохыг Хятадын мэргэжилтнүүд тогтоосон юм. 

 

Улмаар ДЭМБ титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт олон улсын онц байдал зарласан. 

 

 

ТИТЭМ ВИРУС: "Бид яг л фронт дээр тулалдаж буй дайчид шиг"...

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ өдөр 73 мянган хүн өвдөж 12 мянган хүн эдгэсэн гэсэн албан web дээрээ байхад юун 80%. Эх сурвалжгүй худлаа мэдээлэл нийтэлнэ. Тэрийг нь баахан хүмүүс нягтлахгүй шэйрлэнэ. Битгий л дээ, ийм байхан энэ улс орон яаж хөгжихийн бэ. /https://voice.baidu.com/act/newpneumonia/newpneumonia/?from=osari_pc_1/
2020-02-18