"Буцалтгүй тусламж олгосоор ирсэн БНХАУ-д буцаан туслах хэрэгтэй"
2020-02-18

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БОАЖ-ы сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар БНХАУ-д дэгдээд буй титэм вирусийн халдварын хүнд үед тус улсад сэтгэлийн хандив тусламж илгээхээр "Мөнхийн хөршдөө-Сэтгэлийн дэмжлэг" аяныг эхлүүлсэн талаар мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ""Мөнхийн хөршдөө-Сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д давхардсан тоогоор Монгол Улсаас 1.1-.1.6 сая иргэн зорчиж байгаа. Мөн эдийн засаг, боловсрол бүхий л салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаа өргөжиж байна. "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэг үг бий. Тиймээс БНХАУ-д үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эхлүүлж буй хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор монголын олон иргэн, аж ахуй нэгж сэтгэлийн хандив, дэмжлэг өгөх саналыг гаргаад байгаа. Сэтгэлийн хандив өгөх хүмүүс тус тусдаа олон шугамаар биш Төрийн банкин дахь нэг дансанд төвлөрүүлэх нь зүйтэй юм. Засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн НЗДТГ, МҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо зэрэг олон байгууллага тус тусдаа тодорхой хэмжээгээр хандив өгсөн байгаа. Үүнийг илүү зохион байгуулалтад оруулж нэг улс, нэг үндэстэний зүгээс хөрш орондоо оновчтой тусламж үзүүлье гэдэг уриалгыг гаргаж байна" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Монгол Улсад хамгийн хүнд цаг үед ч хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хамтран ажиллаж эхэлсэн. 2010 оноос хойш Монгол Улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээ байгуулан Монгол Улсад нэн шаардлагатай бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Иймд бид хүнд хэцүү цаг үед БНХАУ-д тусламж үзүүлэх нь зүйтэй" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ahmaduudaa amaa tat. Tejeej usgusun ur huuhdeeree tejeelge...
2020-02-22
ахмад:
Хатуу цагт шударгаар хөдөлмөрлөж татвараа төлсөөр ирсэн ахмадуудаа ЯЛГАВАРЛАЖ ХӨСӨР ХАЯЧИХААД гадагшаа ЯАСАН ИХ ДОЛИГОНОдог бна аа
2020-02-19
Ганбат:
Хятад улс хүн төрлөхтөнд заналхийлж байгаа цар тахлыг дарахаар өөрийн нөөц боломж хөрөнгө мөнгөө зарцуулан тэмцэж байна. Дэлхийн эдийн засгийн нэгэн Чирэгч хөдөлгүүр болсон сайхан сэтгэлт ард түмэнд чадлынхаа хирээр туслахыг уриалж байна.
2020-02-18
Tiim ee . Bolomjooroo tus bolyoo... gai gamshig heleed ireh bish.
2020-02-18
zuw , awaad l baydag , iim khund ued ni ergeed tuslakh kheregtey
2020-02-18