Л.Амармөрөн: Сар шинийн өдрүүдэд дрон нисгэж хяналт тавихгүй
2020-02-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Зарим мэдээллийн хэрэгслээр цагдаагийн байгууллагаас дрон нисгэж иргэд олныг хамарсан сар шинийн золголт хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана гэдэг мэдээлэл цацагдсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа. 

 

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Л.Амармөрөн "Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа дрон ашиглаж байгаа. Тухайлбал дроныг гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөрлөг цэгүүдэээс нисгэх байдлаар хэрэглэдэг. Харин сар шинийн өдрүүдэд иргэдийн золголтыг дроноор хянана гэдэг бол ташаа мэдээлэл. нэ бол ташаа мэдээлэл" гэлээ. 

 

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр захирамж гаргаж гудамж талбайд ил задгай бие засч, нус цэрээ хаясан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцохыг үүрэг болгосон. 

 

Захирамж гаргасан хоёрдугаар сарын 6-ны өдрөөс хойш Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т заасанд хамаарах шинжтэй 1821 зөрчил илэрчээ.

 

5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

 

1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эдгээр зөрчлийг шинжээр нь авч үзвэл гудамж талбайд нус цэрээ хаясан гурав, бие зассан 169 тохиолдол байгаа бол зөрчлийн 85 хувь нь тамхины ишээ гудамжинд хаяжээ. Уг зөрчилд цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ их зөв ажил болж байна. Бараг зам дээр гишгих газар олдоггүй бөөн заваан байдаг байсан бол арай гайгүй болжээ. Ийм шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаад талархаж байна. Үүнийг жирийн үед ч мөрдөж ажиллабал бидний эрүүл мэндэд тустай төдийгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр сайхан орчинд байх таатай нөхцөл бүрдэх юм.
2020-02-18