ХӨСҮТ-д гурав, ГовьСүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаад байна
2020-02-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  /2020.02.18/ титэм вирусийн халдвараар өвчилсөн хүн бүртгэгдээгүй байна. Харин титэм вирусийн сэжигтэй тохиолдол гэж үзсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д, хоёр иргэнийг Говьсүмбэр аймагт тусгаарлажээ. 

 

ХӨСҮТ-д /2020.02.1/ тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнхий хариу сөрөг гарсан гэдгийг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Иргэд титэм вирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй гэж үзэн ХӨСҮТ-д хандаж буй аж.

 

Ийнхүү сайн дураараа эмнэлгийн байгууллагад хандаж буй иргэдийн ихэнх нь улирлын томуугаар өвчилсөн байжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин