"Бурхан халдун" ууланд авирсан иргэн амь эрсэджээ
2020-02-18

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт орших “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал энэ сарын 16-ны өдөр Ландкруйзер-200 загварын автомашинтай таван хүн “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /35 настай, эрэгтэй/ нас барсан байна.

 

Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагч мөн өдрийн 17:16 цагт  “Бурхан халдун” уулнаас тухайн иргэний цогцсыг буулгажээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Od:
Ih tenevel tegeshdee. Uul us hurtel hileghesen bn
2020-02-19