Дэлхийн №1 чинээлэг эр "дэлхийн гол аюултай тэмцэх" сан байгуулжээ
2-18

 

Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүнд тооцогддог Жефф Безос цаг уурын өөрчлөлттэй тэмцэх сан байгуулсан талаараа Инстаграм хуудсандаа бичжээ. 

 

Тэрбээр цаг уурын өөрчлөлтийг "манай гаригийн хамгийн том аюул" хэмээн нэрлээд "Безосын дэлхийн сан"-д 10 тэрбум ам.доллар оруулахаар төлөвлөснөө онцолсон байна. Сангийн мөнгө цаг уурын өөрчлөлтийн асуудлаар ажиллах эрдэмтэд, идэвхитнүүд, төрийн бус байгууллагуудад зарцуулагдах аж. Безос энэ оны зун тэтгэлэг олгож эхлэх аж.

 

Түүнчлэн тэрбумтан компаниуд, улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллагууд болон энгийн иргэдэд хандан цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг уриалсан байна. "Дэлхий  биднийг нэгтгэдэг, хамтдаа дэлхийгээ хамгаалцгаая" хэмээн Безос өгүүлжээ. 

 

Дашрамд дуулгахад, Блүмберг агентлагийн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт Жефф Безос бичигдэж байгаа юм. Түүний хөрөнгө 127 тэрбумаар үнэлэгддэг бол Амазон компаний хөрөнгө нэг их наяд долларыг давжээ. 

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uih iin gishvvn bol
2020-02-18
Энэ хүн шиг баян болох юмсан
2020-02-18