"Урт цагаан" худалдааны төвийн дэлгүүрт хүн нас баржээ
2-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Урт цагаан" худалдааны төвийн дэлгүүрт хүн нас барсан хэрэг гарчээ.

 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 08:20 минутад "ЧД-ийн 3 дугаар хороо дэлгүүрт хүн ухаангүй хэвтэж байна" гэх дуудлага ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад эрэгтэй 38 настай Б нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Мөн энэ сарын 16-ны өдрийн 20.30 цагт БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах дулааны шугамын худагт "Нас барсан хүний цогцос байна"г эх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 43 настай Д, эрэгтэй 38 настай Э нар нас барсан нөхцөл байдал тогтоогдож хэргийг БЗД-ийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин